Дархан Уул аймгийн Онцгой байдлын газар ШУТИС-ын харъяа Технологийн дээд сургуультай хамтран оюутан сурагчдын дунд Онцгой байдлын алба сурталчилах өдөрлөгийг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгөөр оюутан сурагчид гал түймэр, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд суралцлаа. Түүнчлэн эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх,амилуулах суурь тусламжийг яаж хийх, зам гарц хаагдсан үед аврах олсоор өөрийгөө болон бусдыг өндрөөс хэрхэн буулгах олсыг яаж зангидах талаар мэдлэгтэй боллоо.
Мөн Онцгой байдлын албан хаагчид гамшиг осол гал түймэр гарсан үед байлдааны хувцсыг хэдий хугацаанд, яаж өмсөх, түүнийг өмссөнөөрөө өөрийгөө ямар эрсдэлээс хамгаалдаг талаар үзүүлж, зааварчилгаа өгөв.