Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:    Орхон, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14…-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно, салхи баруун хойноос 4-9 м/с, -12…-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 11, 13-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна. 12, 13-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны “Баруун тасган”-ы 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Нуур”-ын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 09:46 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.    

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Улиастай”-н 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.   

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Шар дов”-ын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны задгай хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 03:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Хангай” хотхоны урд талд  суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 05:44 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Гранд марк Х” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:

Төөрсөн, сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд /Говьсүмбэр аймгийн төвөөс 100 км-т/ 11.07-ны өдрийн 16:30 цагийн орчим Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн У сураггүй болсон тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 00:11 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Киа Бонго-3” загварын автомашинтай зорчиж явсан иргэн У /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:10 цагаас эхлэн зохион байгуулж байхад тухайн иргэн нь малчин А-ийнд эсэн мэнд очсон тухай мэдээллийг ар гэрээс нь ирүүлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.   

Дундговь аймгийн Өлзийт сумын Үйзэн багийн Ширээ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 14 км-т, сумын төвөөс хойд зүгт 76 км-т/ Тус сумын харьяат иргэн О нь мотоцикоор Өлзийт сумаас Сайнцагаан сумын чиглэлд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн О /39 настай, эрэгтэй/-ийг  22:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.09-ний өдрийн 00:49 цагт тус багийн “Ширээ” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 4 км/-аас эсэн мэнд олсон.    

Мөс цөмөрч суусан: Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Торхилгын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ “Торхилго”-ын голын мөс цөмөрч  бага оврийн ачааны автомашин усанд суусан тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давс сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Увс аймгийн Давст сумын төвөөс Хандгайт багийн “Өлөн” гэдэг газрын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Д-ийн “УАЗ-220695” загварын бага оврын ачааны автомашин усанд суусан байсныг 22:30 цагт татан гаргасан.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Цасан шуурга: Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн “Богцны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км-т сумын төвөөс  баруун хойд зүгт 60 км-т/ 11.04-ний өдөр цас орж шуурга шуурсны улмаас гэр нурсан тухай мэдээллийг 11.08-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин А-ийн 5 ханатай гэр 11.04-ний өдрийн 16:35 цагт нурсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 18:25 цагт ирүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top