Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 3-8 м/с. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр -8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -2+3 градус дулаан, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с, -5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -14-19 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 35 дугаар хороо, Нарангийн голын 66 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 07:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 07:38 цагт очиход тус тоотод иргэн Э-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Хархорин сум. Ганган-Орхон багийн Мойлтын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 08:13 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:17 цагт очиход тус тоотод иргэн П-ийн 10х14 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 58 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Баянхан багийн 4 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 10:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:27 цагт очиход иргэн О-ын 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Оргил багийн 28 дугаар байрны гаднах автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:28 цагт очиход тус байрны гадна иргэн Т-ын “Истана” загварын суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Салхит багийн 3 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:58 цагт очиход иргэн Э-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 1х0.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 30 дугаар хороо, Чулуутын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:07 цагт очиход иргэн Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн сум. 4 дүгээр багийн “Хан-Уул” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:08 цагт очиход иргэн Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Хангал сум. Сөрт багийн “Хандгайтын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 162 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т, Хялганат тосгоноос баруун урд зүгт 30 км-т/ малын өвөлжөө, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 16:10 цагт очиход малчин Л-ийн 9 тн орчим өвс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.     

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянсуудал  багийн Баянбулагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 17:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:24 цагт очиход иргэн М-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн зочны өрөө болон үүдний өрөөнд эд хогшил  шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн Булгийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1.5 км замыг туулан 21:06 цагт очиход иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал болон эд хогшил шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 18 дугаар хороо, “Хүннү 2222” хотхоны 109 дүгээр байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 23:16 цагт очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 12 дугаар хороо, 6/Б байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 23:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 23:38 цагт очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.       

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Завхан аймаг, Тэс сум. Нисэг багийн  “Улаан толгой”  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Д нар 11.11-ний өдрийн 17:00 цагийн орчим чацаргана жимс түүхээр автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 57 дугаар ангийн алба хаагчид иргэн Б/47 настай, эрэгтэй/, Д/39 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 05:10 цагт иргэн Б/47 настай, эрэгтэй/-ыг сумын төвөөс 5 км-т “Эргийн тохой” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэнийг сумын төвөөс 5 км-т “Урт хошууны-Үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олсон тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч дарга 11.12-ны өдрийн 10:00 цагт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Ховд аймаг, Мөнххайрхан сум. Алаг багийн “Өвөлжин” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ Иргэн Ж нь 11.11-ний өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.12-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид орон нутгийн 16 иргэнтэй хамтран иргэн Ж/41 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.12-ны өдрийн 07:25 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 13:35 цагт гэрээс нь 10 км-т “Нарийн дэв” газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар 13:04 цагт ангиас гарсан тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийг замаас нь буцаасан.

Голын мөсөнд цөмөрч суусан: Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хороо, “UB-2” болон “Тэрэлжийн гүүр” гэдэг газар суудлын автомашин “Туул” голд мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 45 км замыг туулан 15:25 цагт очиход иргэн Ч-ий “Ланд круйзер 200” загварын суудлын  автомашин “Туул” голд суусан байсныг 1 цаг 17 минут ажиллан татаж  гаргасан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР         

scroll to top