Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, аймгийн нутгаар цас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна, салхи баруун хойноос 6-11 м/с, -5…-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны “Монел”-ын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 08:47 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Нөхөрлөл”-ийн 59 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй операторын өрөө шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны задгай хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Товчоо”-ны 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 63 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.  

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:

– Автозамын тээврийн осол: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ Суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж 2 хүн гэмтсэн тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 22:44 цагт хүлээн авсан.  Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ахалсан Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд крузер прадо-150” загварын суудлын автомашин автозамын хажуугийн жалга руу орж иргэн С  /72 настай, эрэгтэй/, Ц/69 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд аварч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР         

scroll to top