Исландад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна

viber_image_2023-11-15_13-54-21-191.jpg

Өнгөрсөн даваа гарагт Исландын баруун өмнөд Рейкьянесийн хэсэгт 800 гаруй  удаагийн газар хөдлөлт болсон. Сүүлийн өдрүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл  багассан ч галт уулын дэлбэрэлт хэвээр байна гэж мэдээллээ.

Газар хөдлөлтийн дийлэнх нь Гриндавик хотод үүсэж, тус хотын олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна.  

Албаныхны мэдээлснээр энэхүү нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаа нь урд өмнө нь тохиолдож байгаагүй учраас хамгийн том ажиллагаа болж байна. Хэдийгээр бид нөхцөл байдлыг “минут тутамд” хянаж байгаа ч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсэн хэвээр байна” хэмээн мэдээлжээ.

Дэлбэрэлтээс үүссэн халуун хайлмаг өргөн газар нутгийг хамран урсах магадлалтай тул хотыг бодит аюулд оруулах эрсдэлтэй юм. Мэргэжилтнүүд Рейкьянесийн хэсэгт буцалж байгаа 15 км  урттай халуун лаваа гол цөм идэвхтэй хэвээр байгааг онцолсон байна.

2010 онд Исландын галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн үнсэн үүл нь хэдэн арван мянган нислэгийг цуцлахад хүргэж байсан бол энэ удаад агаарын тээврийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй байхаар ажиллаж байгааг мөн мэдээллээ.

Эх сурвалж:BBC

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

scroll to top