Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Баянхонгор аймагт 17-22 м/с хүртэл цасан шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3+2 градус дулаан, бусад нутгаар -2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, -5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  18-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 18-ны өдөр талын нутгаар, 19-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-ны өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -4-9 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -14-19 градус, өдөртөө -1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8-13 градус, өдөртөө +4-1 градус хүйтэн байна

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.         

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн “Цагаан-Овоо” хороолол ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн жолоодож явсан “Хубэй рунли SCS5160GXED5” загварын ачааны автомашины тэвшин дээр хог шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 17 дугаар байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 2.5х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Баянгол” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ 11.15-ны өдрийн 16:00 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Малчин Ө-ын 5 ханатай гэр, эд хогшил шатсан /малдаа яваад ирэхэд нь шатаад унтарсан байсан/ тухай мэдээллийг Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын  газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 77 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7-н буудлын эцэс, цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 20:03 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо гудамжны задгай хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 02:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцийн даваа” гэдэг газар ачааны 3 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Синотрак ZZ325 загварын ачааны 2 автомашин уулын өгсүүр хэсэгт гулгаад уулын бэлд байсан “Синотрак ZZ3257” загварын ачааны автомашины бүхээгний хэсгийг мөргөж, жолооч Б /40 настай эрэгтэй/ жолооны хүрдэндээ хөл хэсгээрээ хавчуулсан байсныг “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-ийн эмч болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багийн “Гурван замын уулзвар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Ачааны 2 автомашинтай мөргөлдөж,  автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын “Портер” загварын автомашин, Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Бонго” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Портер” загварын ачааны автомашины жолооч Т автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Манхан сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР         

scroll to top