НҮБ-ын Зүүн Азийн Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулсан “Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт сургалтад ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатараар ахлуулсан 35 алба хаагч хамрагдлаа.
БНСУ-ын Инчеон хотноо энэ сарын 12-17-ны өдрүүдэд болсон тус сургалтад 4 улсын 50 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Оролцогчид гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дассан зохицох чиглэлээр туршлага судалж, харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.