Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Монгол-Алтай, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 0…-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

Төлөв байдал: 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -22…-27 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24..-29 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 34 дүгээр байр гал гарч байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 09:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийналба хаагчдыг очиход иргэн Б-ын “25” зоогийн газрын 4х6 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Цэций-Уул” 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэрийн шалны хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Баянзүрхийн 9 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 20:43 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн А0101 Улаанбаатар-Чойр чиглэлийн автозам /аймгийн төвөөс урд зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд 15 км/-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /5 зорчигчтой/ эвдэрч, зорчих  боломжгүй болсон даараад байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 05:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж иргэн Б-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй байсан 5 иргэнийг Сүмбэр сумын төвд аюулгүй газарт авч ирж тусламж үзүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top