Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нургаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон  говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Нийт нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3-8 градус дулаан, бусад нутгаар -10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, -13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-ны өдрийн зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-ний өдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 24-ний өдөр нутгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн 5 дугаар гудамжны 5 дугаар гудамжинд гэр шатсан тухай мэдээллийг 11.21-ний өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшил шатсаныг Завхан сумын Засаг даргын Тамгын газрын 10 ажилтнууд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход лангуу түрээслэгч, иргэн Ч-ийн 5х6 метрын хэмжээтэй гоо сайханы лангуу, иргэн А-ын 5х7 метрийн хэмжээтэй бэлэн хувцасны лангуу, иргэн Г-ийн 5х7 метрийн хэмжээтэй бөс барааны лангуу, иргэн М-ийн 5х6 метрийн оёдлын машины лангуу шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн 9 дүгээр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 06:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 2 гэр шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top