Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хөндөн, хэлэлцлээ

643A3515.jpg

ОБЕГ-ын  дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтан “Гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ, удирдлага, зохион байгуулалт, талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн нар “Монгол Улсын гамшгийн үеийн хариу арга хэмжээний эрхзүйн зохицуулалт, удирдлага зохион байгуулалт, талуудын оролцооны өнөөгийн байдал”,  ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж “Монгол Улсын гамшгийн үеийн шуурхай арга хэмжээг зохион байгуулах төлөвлөлтийн асуудалд”, ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа “Монгол Улсын зудын эрсдэлийн удирдлага, эрт арга хэмжээ”, Престиж инженеринг ХХК-ийн захирал Ш.Ганзориг “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн нөхцөл байдал”, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Н.Отгонбаяр “Гал түймэр унтраах үйл ажиллагааны зохион байгуулалт, туршлага, сургамж”, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга Э.Оюунсүрэн “Коронавируст халдварт цар тахлын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал” , Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн ажилтан, ахмад Т.Өсөхжаргал “Гамшгаас хамгаалах аюулгүй талбайг стандартчилах хэрэгцээ шаардлага”, мөн хүрээлэнгийн Мэдээллийн технологи, инновацын төвийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины давчуу орон зайд зорчих боломжийг судалсан дүнгээс” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн үндэсний буюу стратегийн түвшний гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хөндөн, хэлэлцсэн гэдгээрээ онцлог байлаа.

Гамшгийн үеийн хариу арга хэмжээ, удирдлага зохион байгуулалтын сиётем нь тодорхой хязгаарлагдмал цаг хугацаанд хэрэгжүүлэх өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа бөгөөд гамшгийн бэлэн байдлаас ихээхэн хамааралтай юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

scroll to top