ОБЕГ-ын харьяа Жаргалант сэргээн заслын төв 113 дугаар ангийн чанарын менежер, ахмад Б.Анар анагаах ухааны клиникийн профессор цол хүртлээ.
Тэрбээр 2005 оноос хойш өнөөг хүртэл 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд төрийн цэргийн байгууллагад зургаа дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Ахмад Б.Анар нь аюулгүй байдал судлалын докторант, төрийн удирдлагын магистр, ахлах зэрэгтэй эмч юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.