Төсөөлөл минь бодит болоогүй ч Онцгой байдлын алба миний байх ёстой, зөв газар минь мөн гэж боддог

405369896_747951180693444_867107522445886410_n-1.jpg

#Nematimes булангийн зочин, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах хэлстийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяав

Намайг Батнасан овогтой Гэрэлзаяа гэдэг, Улаанбаатарын уугуул. Дунд сургуулиа 1999 онд ОХУ-ын Эрхүү хотод төгсөөд эх орондоо ирсэн. Дараа жил нь МУИС-д баклавар, үргэлжлүүлээд магистрт суралцаад хэл шинжлэлийн магистр зэрэгтэйгээр 2006 онд төгссөн. Мөн 2008-2013 оны хооронд Польш улсад доктор хамгаалсан. Орос, англи, польш хэлтэй. Төвөд хэлээр бага зэрэг ойлгоно. ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд анх ажилд орсон.

2017 оноос ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газарт ажиллаж албаныхаа цагаан толгойг заалгаж, олон зүйлд суралцсан. Одоо Урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах хэлтэст ажиллаж байна. Польшид сураад ирэхдээ чемодан чирээд улс орон дамжин явдаг гадаад харилцааны мэргэжилтэн болно гэж төсөөлдөг байлаа. Төсөөлөл минь бодит болоогүй ч Онцгой байдлын алба миний байх ёстой, зөв газар минь мөн гэж боддог.

2018 онд болсон Азийн Сайд нарын бага хурал зохион байгуулахад гар бие оролцсон. Мөн онд хошууч генерал, Т.Бадрал болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу нарын хамтарсан тушаалаар ААН, хуулийн этгээдийн бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, жижиг дунд үйлдвэрүүдэд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх аргачлалыг боловсруулах ажлын хэсэгт орж, анхны туршилтыг “Сүү” хувьцаат компани дээр очиж хийж байлаа.

2022 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын II үе шатад нийслэл Улаанбаатар хот, 21 аймгийг нэгтгэн орох ёслолын арга хэмжээг зохион байгуулсан.

Тус ёслолын арга хэмжээний талаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийн бууруулах газрын мэдээнд NEMA Б.Гэрэлзаяа гэж онцолсон нь надад их урам өгч, том дурсамж үлдээжээ.

Энэ оны хоёрдугаар сард БНТУ-ын газар хөдлөлтийн гамшгийн голомтод Монгол Улсаас томилогдсон эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд ажилласан.

Тэнд ажиллаад ирэхдээ “хүн амьдралынхаа ихэнх цаг, хүч хөдөлмөрөө зарцуулж бий болгодог өмч хөрөнгө, тэр байтугай бүхэл бүтэн улс хормын дотор сүйдснийг харахад чанар, стандарт гэдэг зүйл ямар чухал болохыг мэдэрсэн. Бас хүнээ хайрлаж амьдрах ёстой юм байна, атгасан гар шиг бие биеэ мэдэрч чаддаг хүмүүстэй баг болж ажиллаж, аливаа ажлыг гүйцэтгэхэд Би биш БИД гэх үзэл ямар чухал болохыг ч бас ойлгосон.

scroll to top