1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж 8-12 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 метрийг давж ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, -3…-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтай салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. 7-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 8-наас хүйтний эрч эрс чангарна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Найрамдал”-ын 2 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдын очиход иргэн М-ийн байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 48 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 22:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 32 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 03:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 15 том хүн, 3 хүүхэд гаргасан.
3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ Суудлын 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас барсан тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очиж авсан бөгөөд “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г/54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн 2, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын 1 автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн “Хар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т/ Тус сумын харьяат иргэн Г нь 12.03-ны өдрийн 02:00 цагт гэр бүлтэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ автомашинаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн очиж иргэн Г /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:00 цагт Ханхонгор сумын Мандах багийн “Сайжрах” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 27 км/-аас эсэн мэнд олсон. Тухайн газар автомашин нь цасанд суусан байсныг татан гаргасан.
Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн Цагаан суварга гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 12.02-ны өдрийн 16:00 цагт мориор хонь хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн очиж иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:02 цагт Өлзийт багийн ”Хөндлөн” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР