НОБГ-ын шилдэг анги, байгууллага, алба хаагчид тодорлоо

DSC_1148.jpg

НОБГ-ын шилдэг “Гамшгийн мэргэжилтэн”-ээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Т.Пүрэвдорж, шилдэг “Урьдчилан сэргийлэх мэргэжилтэн”-ээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ, шилдэг “Эрсдэлийн мэргэжилтэн”-ээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Мөнгөнсарнай, Оны шилдэг “Байцаагч”-аар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Г.Цогтсайхан, шилдэг санхүүгийн ажилтан “Нягтлан бодогч”-оор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, хошууч Ж.Өнөржаргал, шилдэг “Гэрээт хэсгийн гал түймрийн улсын хяналтын байцаагч”-аар ДЦС-3 ТӨХК-ийн Гал түймэртэй тэмцэх гэрээт хэсгийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Г.Жаргал, шилдэг “Автын механик”-аар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Автын механик, ахлах дэслэгч Ч.Мөнхтөр, шилдэг санхүүгийн ажилтан “Нярав”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нярав, ахлах ахлагч Т.Энэбиштөмөр, шилдэг “Жолооч”-оор Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Б.Дагвасүрэн, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Энхтүвшин, шилдэг “Гал сөнөөгч”-өөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Отгонбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Даваадорж,  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Авилхамит,  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ган-Очир нар шалгарлаа.

Харин шилдэг “Аврагч”-аар Нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Д.Төрсүлд, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч М.Нурсерик, шилдэг “Дуудлага хүлээн авагч”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч С.Уранзаяа, шилдэг “Бичиг хэргийн ажилтан”-аар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Э.Мөнгөнзаяа, шилдэг “Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин”-аар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Хасбазар, шилдэг “Үйлчилгээний ажилтан”-аар Нийслэлийн Онцгой байдлын газрын тогооч В.Отгонтуул тус тус шалгарсан юм.

Оны “Тэргүүний бүлэг”-ээр Ахлах дэслэгч С.Отгонбаяр захирагчтай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлэг,“Тэргүүний салаа”-аар Ахлах дэслэгч У.Шинийннэгэн захирагчтай Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 4 дүгээр салаа, “Тэргүүний нэгж”-ээр хурандаа М.Мөнхөө захирагчтай нийслэлийн Аврах анги,“Тэргүүний анги”-аар Ахмад С.Буян-Аривжих захирагчтай Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, “Онцлох зөвлөл”-өөр тэргүүн ахлагч Х.Цогбадрах даргатай “Ахлагчийн зөвлөл”,  “Биеийн тамир, спортын Тэргүүний хамт олон”-оор хурандаа Л.Чинбат даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Тэргүүний хамт олон”-оор дэд хурандаа М.Пүрэвжав даргатай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top