Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс 690 сая төгрөгийн техник, багаж хэрэгслийг гардууллаа

1-7cl0draa1j8jy49xceorni3iy0pju0b016i3v13uvr4.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс нийслэлийн Онцгой байдлын газарт гамшигтай тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулан 690 сая төгрөгийн үнэ бүхий техник, багаж хэрэгслийг тайлангийн хурлын үеэр гардууллаа.

Энэ үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба хэлсэн үгэндээ “Бидний өнөөдөр зарцуулсан 690 сая төгрөг гамшгийн дараах хохирлын хэмжээг 6,9 тэрбум төгрөгөөр бууруулах магадгүй түүнээс ч их хохирлыг бууруулах боломж  гэж харж байна. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл 2023 онд идэвх санаачилгатай ажилласан. Цаашид ч эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд урт хугацааны бодлогын зөвлөмж гарган хэрэгжүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн үйл ажиллагааны 310 сая төгрөгийн зардлаар аврах ажиллагааны 3 нэр төрлийн 24 уснаас аврах ажиллагааны гүний шумбалтын 3 иж бүрдэл, усны нойтон хувцас 25 ширхэг, хүн нэг бүрийн 5 нэр төрлийн 816 ширхэг, радио холбооны хоёр нэр төрлийн 56 ширхэг тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top