Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, говийн бүс нутгийн хойд  хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч нэмж чангарна.

2. Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 04:42 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 04:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 15х30 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Замчин 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Нийсллэийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, 50 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 06:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 6х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

3.ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Цас шаварт суусан: Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Г /53 настай, эрэгтэй/-ийн “Хово” загварын ачааны автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг 1 цаг ажиллаж татан гаргаж автомашин эвдэрсэн тул үлдээж, 2 иргэнийг сумын төвд хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top