1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -15…-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч нэмж чангарна.
2. Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн 4 дүгээр хэсэг /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, Тэс сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг 06:02 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 57 дугаар байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 15:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн 39 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 17:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Тоёота Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 21:16 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, доторх хэсэг бүрэн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
3.ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
– Автозамын тээврийн осол: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Нарийны сүв” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т Давхарын сүв гэдэг газраас Нарийны сүв гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой суудлын автомашин автозамын хажуу руу унаж осолдсон тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Тоёота Ландкрузер-80” загварын суудлын автомашин автозамын хажуу руу унаж осолдсон байсныг татан гаргаж, иргэн Д /44 настай эрэгтэй/, М /39 настай, эмэгтэй/, Г /42 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт хүргэж өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багийн Боомын-Ам мухар хүрээ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/-т 12.11-ний өдрийн 10:00 цагийн орчим малчин А нь явганаар малаа хариулахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд малчин А /21 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 12.12-ны өдрийн 00:50 цагт гэрээс нь баруун зүгт 700 метр зайд Тарвагатай-Ам гэдэг газраас төөрсөн байсныг эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т Увс аймгийн Тариалан сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Королла Ахио” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн “Урт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/-т Баян-Адарга сумаас “Ононгийн гүүр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 03:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга суман дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Лексус RX-450” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
4. Ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл:
Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн Хатгуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 209 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км, Завхан аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км/-т12.10-ны өдрийн 19:48 цагт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар Мөрөн-Тэлмэн чиглэлийн 110 кВ-ын агаарын шугамын цахилгаан дамжуулах утас тасарч гэмтэл гарсны улмаас Завхан аймгийн 21 сум, Говь-Алтай аймгийн 6 суманд цахилгаан эрчим хүч тасарсан. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар Мөрөн дэд станц, Эрдэнэт салбарын ажилтнууд цахилгааны гэмтлийг сэргээн засварлаж 12.11-ний өдрийн 18:54 цагт цахилгаан эрчим хүчинд холбож хэвийн горимд оруулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР