Зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна

1212.jpg

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.

  Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгджээ.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, УвсынБаруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Тэс, Давст, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс,Архангайн Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, БулганыГурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Хангал, Төвийн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Отгон, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Булган, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Орхон, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Аргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Баян-Адрага, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Сүхбаатарын Онгон, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Наран, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Булган, Матад сумдад  цагаанаар зудархуу байдалтай байна. 

         

Эх сурвалж: ЦУОШГ

scroll to top