Ахлах ахлагч Б.Хаш-Өлзийгийн гэр бүлд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө

IMG_6682.jpeg

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аян өрнүүлж, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хаш-Өлзийгийн гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө. Түүний эхнэр О.Мядагсүрэн нь мөн ангид дуудлага хүлээн авагч хийдэг бөгөөд гэр бүлээрээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байна.

Ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, ахлах ахлагч О.Мядагсүрэн нар нь 2013 оноос хойш 9 дэх жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Энэхүү аяныг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас дэмжин хамтран ажилласан юм.

Дашрамд дурдахад, 2022 онд “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаагийн гэр бүлийг хоёр өрөө байртай болгосон билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top