Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Өгий нууранд 08-93 УБУ улсын дугаартай “Prius” загварын автомашинтай 4 иргэн загасчилж яваад нуурын эргээс 200 метрийн зайд автомашины дугуй мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 14:10 цаг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 51 дугаар ангийн 4 албан хаагч,

Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ баг /аймгийн төвөөс 80 км/-ийн Хар ус нуурын “Баатарын дугуй ар, Харзны зүүн” гэдэг газар 21-25 ХОА улсын дугаартай “УАЗ” загварын автомашинтай 2 иргэн айл нүүлгэж яваад автомашины дугуй мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 48 дугаар ангийн 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж байна.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Сүүл толгой” гэдэг газар 2016.03.18-ны өдөр малчин Т-гийн 7 хонь, Н-ийн 5 хонь, нийт 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;  

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Цагаан шувуут” гэдэг газар  2016.03.17-ны өдөр малчин С-ийн 29 хонь, Дөрвөлж багийн “Хар чулуут” гэдэг газар  малчин П-гийн 20 хонь, Б-гийн 51 хонь, нийт  100 хонь өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;         

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж  УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонинд 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонинд 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонинд 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Мөглөнгийн-Ар” гэдэг газар малчин Б-гийн 20 хонинд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.16-ны өдрийн 389 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэнтовог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;      

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7  багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Баяндэнжийн 4-ийн Задгайд малчин Л-ийн 1 үхэр 2016.03.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг  устган аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн гол”  гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Өндөр толгой” гэдэг газар малчин О-гийн 1 нохой 2016.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Хар хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 хонь 2016.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Өвөр худаг” гэдэг газар малчин У, Б нарын 2 үхэр 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Гурван худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 тэмээ 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;             

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Боргочин” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайнтал багийн “Хараацай” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бүргэдэй” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь  

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Элсний худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.  

3.Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Наран сум /сумын төвөөс зүүн урагш 35 км/-ын Тосонгын гол багийн “Бага уулын Арын гуу” гэдэг газарт иргэн С-ийн  өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 35 иргэн, 2 автомашин, Дарьганга сумын 22 иргэн, 3 автомашин, Онгон сумын Хилийн цэргийн 6, 7 дугаар заставын 8 албан хаагч, 1 автомашин, 2 мотоцикь, Отярадын 10 албан хаагч, 2 автомашин, 2 мотоцикь нийт 87 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.03.31-ний өдрийн 03:40 цагт цурамд оруулсан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Цагаан тэмээтийн говь” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч орон нутгийн 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.03:30-ны өдрийн 16:00 цагт цурамд оруулсан.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2  дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 12:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 25х7 хэмжээтэй байшин, автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 16:48 цаг хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 19:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 21:30 цаг хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын Гал унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top