Өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо

GJ1A8820.jpg

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн кластеруудын хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал болоод УОК-ын шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

Мөн өвөлжилтийг даван туулахад хэрхэн хамтран ажиллах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм.

Сар бүр зохион байгуулдаг тус хурлаар ХХААХҮЯ болон ЦУОШГ-аас цаг агаарын төлөв байдал, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын талаар мэдээлэл өгч, оролцож байгууллагуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгдэж, өвөлжилт хүндэрч байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top