Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт цасан шуурга болсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26…-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -29…-31 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44…-49 градус, өдөртөө -33…-38 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -12…-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн байна.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 12:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээвийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ  

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Битүү” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 218 км, сумын төвөөс баруун хойд зүгт 38 км/-т Тус сумын харьяат иргэн С 12.13-ны өдрийн 12:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /57 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.14-ний өдрийн 06:20 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:46 цагт гэрээс урд зүгт 17 км зайтай “Цохиот толгой” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай  багийн ‘’Баруун баянхонгор’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 345 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/ Завхан аймгийн Отгон сумын харьяат 4 хүн, 3 мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Иргэн П /46 настай, эрэгтэй/-г 02:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км зайтай газар малтайгаа явж байсныг эсэн мэнд, Р, А нарыг гэрээс нь хойд зүгт 16 км зайтай “Задгай-Ар” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн “Хясааны-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд урд зүгт 60 км/-т Завхан аймгийн Их-Уул сумын харьяат иргэн Д автомашинаар гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Д /45 настай, эрэгтэй/-ыг 12.14-ний өдрийн 02:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 10:38 цагт тус багийн “Хясааны-Үзүүр” гэдэг газар иргэн Э-ын гэрт байсныг олсон.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн “Мажуудайн бууз” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, сумын төвөөс баруун урд 40 км/-т 12.13-ны өдрийн 22:00 цагийн орчим иргэн Р гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.14-ний өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Р /50 настай, эмэгтэй/-г 12.14-ний өдрийн 08:45 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:40 цагт гэрээс нь баруун зүгт 4 км зайд тус багийн “Хүрэн толгой” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Бор нуруу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс хойд зүгт 5 км/-т 12.14-ний өдрийн 09:00 цагийн орчим малчин Б морьтой малаа хариулахаар гараад сураггүй болсон дуудлагыг 12.14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Ч /51 настай, эрэгтэй/-ыг 12.14-ний өдрийн 19:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 12.15-ны өдрийн 05:35 цагт гэрээс нь баруун урд зүгт 30 км-т Дөхөм багийн “Хээшин худаг” гэдэг газраас морио хаяад явган төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Хамрын хийд гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км/-т Иргэн Б, Б нар автомашинтай төөрсөн байна гэж ар гэрийхэнтэйгээ утсаар ярьж солбицол явуулсан тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид иргэн Б/53 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг 12.15-ны өдрийн 00:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 05:27 цагт “Хамрын хийд” гэдэг газраас автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top