Өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

viber_image_2023-12-15_09-44-25-891.jpg

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра  УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болон өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн тэрбээр  улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын дуудлага мэдээллийг бүртгэн, аймаг, орон нутгийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангадаг ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр Тапан Мишра “Монгол Улсад түгээмэл тохиолддог гамшиг, осол, байгалийн аюулт үзэгдлийн үед ард иргэдэд мөнгөн болон бараа, материалын хүмүүнлэгийн тусламжийг тогтмол үзүүлж ирсэн. Цаашид ч өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаа” гэдгээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top