Богинын аманд гал гарч байсныг унтраажээ

12916188_925486274237506_8079088579182278562_o.jpg

Хан-Уул дүүргийн XI хороо Богинын аманд хөрсний өвс шатаж байна гэх дуудлага өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 0.5 га газар шатаж байсныг бүрэн унтраасан байна.

Сүүлийн жилүүдэд гал түймрийн тохиолдол ихсэх хандлагатай байгаа учраас Онцгой байдлын ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг гаргалаа.

Тухайлбал,

– Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх

– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

– Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

– Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

–  Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашинд саад учруулахгүй байх

– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: news.gogo.mn

scroll to top