Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, судалгааны ажлуудыг хэлэлцлээ

409930569_879233453869830_7289422427216678532_n.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Эрдмийн зөвлөл”-ийн III хуралдаан болж, “Гамшгийн үед ашиглах түр байрны өнөөгийн байдал, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, зарим улс орны туршлага” сэдэвт судалгааны ажлын эцсийн тайланг хэлэлцэж, хүлээн авлаа.

“Гамшгийн үед ашиглах түр байрны өнөөгийн байдал”  сэдэвт судалгааны ажлын хүрээнд гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх түр байрны өнөөгийн байдалд шинжилгээ хийн, олон улсын туршлага, сургамжид тулгуурлан сайжруулах боломжийг тодорхойлсон юм.

Харин “Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, зарим улс орны туршлага” сэдэвт судалгаагаар гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрхзүйн зохицуулалт, түүний өнөөгийн байдалд шинжилгээ хийж, зарим улс орны туршлага дээр тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрхзүйн зохицуулалтыг сайжруулахад анхаарах асуудлыг тодорхойлж санал, зөвлөмж боловсруулаад байна.

Мөн тус хурлаар ОБЕГ-ын захиалгат “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил олгох, сургалтын өнөөгийн төлөв байдал, түүнийг сайжруулах асуудал”, “Улаанбаатар хотын гал түймэр унтраах, аврах ангиудын хүрэлцээ, хэрэгцээ шаардлага”, “Улаанбаатар хотын авто зам гудамж талбайгаар гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины зорчих боломжийг судлах” сэдэвт судалгааны ажлын явцын тайланг хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top