ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2016-03-30
Тендер шалгаруулалтын нэр: Онцгой байдлын албанд
хувцас хэрэглэл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: Т-16-02/2
Онцгой байдлын ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл нийлүүлэх тухай нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минут цагт нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дансны дугаар: Төрийн сан 900031001
Улаанбаатар хот, Партизаны гудамж-6, Онцгой байдлын
ерөнхий газар, 1-р давхар 104б тоот, Утас 262015