1.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 13 дугаар байрны 8 дугаар давхраас бага насны хүүхэд цонхоор унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.04.03-ны өдрийн 14:22 цаг хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Б /4 настай эрэгтэй/-ийг дээд айлын тагтнаас олсоор бууж аюулгүй болгон ээж Т-д хүлээлгэн өгсөн.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бор хавцал” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлогч иргэн Л /61 настай, эрэгтэй/ 15 метрийн цооногт унаж газар дээрээ нас барсан, иргэн Б /47 настай, эрэгтэй/-ын биеийн байдал маш муу байна цооногоос татан гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газрын жижүүр Онцгой байдлын газарт 2016.04.03-ны өдрийн 11:05 цагт өгч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр очиход аймгийн Цагдаагийн газрын ажлын хэсэг иргэн Л-ийн цогцсыг ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгсөн, иргэн Б-г Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын түргэн тусламж авч явсан байсан.
2.Аюулт үзэгдэл талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Сүүл толгой” гэдэг газар 2016.03.18-ны өдөр малчин Т-гийн 7 хонь, Н-ийн 5 хонь, нийт 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Цагаан шувуут” гэдэг газар 2016.03.17-ны өдөр малчин С-ийн 29 хонь, Дөрвөлж багийн “Хар чулуут” гэдэг газар малчин П-гийн 20 хонь, Б-гийн 51 хонь, нийт 100 хонь өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонинд 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Мөглөнгийн-Ар” гэдэг газар малчин Б-гийн 20 хонинд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.16-ны өдрийн 389 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Баяндэнжийн 4-ийн Задгайд малчин Л-ийн 1 үхэр 2016.03.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;
Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Өвөр худаг” гэдэг газар малчин У, Б нарын 2 үхэр 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Гурван худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 тэмээ 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Боргочин” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайнтал багийн “Хараацай” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвархангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бүргэдэй” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Элсний худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Ногоон тохомт” гэдэг газар малчин З-гийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Баруун хөх даваа” гэдэг газар малчин Ө-гийн 2 үхэр 2016.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Овоотын-Эх” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 6, зөрчлийн 10, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.03-ны өдрийн 08:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд гэр, байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.03-ны өдрийн 14:41 цаг хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.03-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо гэр, байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.03-ны өдрийн 17:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.03-ны өдрийн 17:28 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.04-ний 01:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн “Сархиа уул”-ын ойролцоо наадмын талбайд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.03-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 56, 58 дугаар ангийн 20 албан хаагч,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн задгайд иргэн М-ийн халуун усны байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт айл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.04-ний өдрийн 01:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж, уг гал түймэрт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг Цагдаагийн газрын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” ХХК-ийн ил уурхайн 710, 720, 730 дугаар үе давхаргад гал гарсан дуудлагыг 2016.04.01-ний өдрийн 14:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 11 албан хаагч, “Адуунчулуун” ХХК-ийн 25 ажилтан нийт 36 хүн ажиллаж 2016.04.03-ны өдрийн байдлаар нийт шатсан талбайн 50 хувийг унтраагаад байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР