ХУРАНДАА ГЕНЕРАЛ САНДИВЫН РАВДАН (1907-1972)

5. Хурандаа генерал Сандивын РавданХурандаа генерал С.Равдан нь 1907 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Хэрлэн цагаан талбай гэдэг газар тѳрсѳн.

1925-1928 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины дээд сургууль, 1941-1942 онд Москва хотын В.И.Лениний нэрэмжит цэрэг-улс тѳрийн академи, 1970 онд ЗХУ-д иргэний хамгаалалтын курст тус тус суралцан тѳгсчээ.

Тэрээр 1923-1924 онд хошууны тамгын газар бичээч, 1924 онд МХЗЭ-ийн Тѳв Хороонд бичээч, 1925 онд МАХН-ын Тѳв Хороонд бичээч, 1928-1930 онд Аж ахуйн яаманд зааварлагч, хэвлэх үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байгаад 1930 онд цэргийн албанд татагдан ирж 1930-1931 онд цэрэг, бага дарга, 1931-1932 онд Цэргийн клубт номын сангийн эрхлэгч, 1932 -1937 онд ЦЕС- ийн улс тѳрийн ангийн комиссар, 1937-1938 онд ЦЯЯ-ны 4 дүгээр газарт тасгийн дарга, 1938-1939 онд Улаан од сонины эрхлэгч, туслах, 1939-1941, 1942-1943 онд МАХЦ-ийн Улс тѳрийн газрын суртлын хэлтсийн дарга, 1943-1945 онд Улс тѳрийн газрын орлогч дарга, 1945-1950 онд Улс тѳрийн газрын дарга, 1950-1952 онд БНМАУ-аас БНХАУ-д суух Элчин сайдын яаманд зѳвлѳх, 1952- 1955 онд БНМАУ-аас БНАСАУ-д суух Онц бѳгѳѳд бүрэн эрхт Элчин сайд, 1955-1956 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайдыг хамаарагч, 1956-1959 онд БНМАУ-аас БНСЧСУ, БНБАУ. БНААУ, БНСРУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 1959-1960 онд АЦХЭЯ-ны орлогч сайд бѳгѳѳд Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгийн Тѳв зѳвлѳлийн дарга, 1960-1962 онд АЦХЭЯ-ны орлогч сайд бѳгѳѳд Ардын цэргийн Улс тѳрийн газрын дарга, 1962-1970 онД АЦХЭЯ-ны орлогч сайд бѳгѳѳд Батлан хамгаалах ба хѳдѳлмѳр нийгэмлэгийн Төв Зөвлөлийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хуряын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны 5 дугаар сар хүртэл ажиллажээ.

С.Равданд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар бригадын комиссар цол, 1943 оны 12 дугаар сарын 31-нд бригад командпан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хошууч генерал, 1967 оны 7 дугаар сарын 14-ний ѳдрийн 206 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 3 дугаар сарын 9-ний ѳдрийн 68 дугаар тогтоолоор хурандаа генерал цол хүртээжээ. Тэрээр Монгол Улсын анхны 11 генералын нэг юм.

С.Равдан нь 1932 онд баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт бослогыг дарах тулалдаан, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чѳлѳѳлөх дайнд оролцсон ахмад дайчин, ахмад улс тѳрийн ажилтан юм.

С.Равдан нь МХЗЭ-ийн III их хуралд тѳлѳѳлѳгчѳѳр, МАХН-ын XI,XV,XVI их хурлаас МАХН-ын Тѳв Хорооны гишүүнээр, БНМАУ- ын Ардын Их Хурлын депутатаар удаа дараа сонгогдож байжээ. Түүний нэрийг БХЯ болон ГЯЯ-ны байран дахь хүндэт самбарт бичиж мөнхжүүлсэн байна.

Хурандаа генерал С.Равдангийн эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор 2 удаа, Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хѳдѳлмѳрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Байлдааны гавъяаны одонгоор 2 удаа, Алтан гадас одон болон бусад ойн медалиудаар шагнасны гадна ЗХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, медалиуд, БНАСАУ-ын Улсын тугийн 1 дүгээр зэргийн одонгоор шагнагджээ.

scroll to top