ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЭМГЭНИЙ ЦЭРЭНДОРЖ /1919-1988/

37. Хошууч генерал Эмгэний ЦэрэндоржХошууч генерал Э.Цэрэндорж 1919 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв а
ймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн галуутай гэдэг газар төрсөн. 1929-1933 онд бага сургууль, 1941-1942 онд ЦЕС-ийг хурдавчилсан хөтөлбөрөөр, 1942-1943 онд ЗХУ-ын Улаан Үд хотод минометын курс, 1959-1960 онд ЗХУ-д буудлага тактикийн дээд курс, 1964-1965 онд Москва хотын М.В.Фрунзегийн нэрэмжит Цэргийн академийн дээд курст тус тус суралцаж төгсжээ.

Э.Цэрэндорж 1940 онд цэргийн албанд татагдан ирж 1940-1941 онд Матадын 8 дугаар морьт дивизийн 22 дугаар морьт хороонд цэрэг, сумангийн улс төрийн удирдагчийн туслах, 1942-1945 онд Баянтүмэний 5 дугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хороонд салааны дарга, 1945 оны 7 дугаар сараас мѳн хороонд сумангийн дарга, 1945-1947 онд 5 дугаар морьт дивизийн 13 дугаар морьт хорооны штабын туслах, тагнуул ангийн дарга, 1947-1949 онд мѳн хорооны штабын дарга, 1949-1951 онд мѳн дивизийн 28 дугаар морьт хорооны штабын дарга, 1951-1953 онд 5 дугаар тусгай морьт бригадын 1 дүгээр дивизионы штабын дарга, 1954            онд 5 дугаар тусгай морьт хорооны штабын орлогч, 1956    онд ЦЕС-ийн сурах хэлтсийн туслах, 1956-1957 онд буудлагын 1 дүгээр батальон болон барилгын батальоны штабын туслах, 1957-1959 онд буудлагын 1 дүгээр батальоны штабын дарга, 1960-1961 онд 1 дүгээр мотобуудлагын батальоны штабын дарга,1961-1962 онд барилгын батальоны дарга, 1962-1964 онд 1 дүгээр мотобуудлагын хороо, мотобуудлагын бригадын дарга, 1964-1971 онд 1 дүгээр мотобуудлагын тусгай бригадын дарга, 1971-1973 онд 2 дугаар мотобуудлагын тусгай бригадын дарга, 1973-1975 онд ЦЕДС-ийн захирал, 1975-1980 онд Улсын иргэний хамгаалалтын газрын орлогч бөгөөд штабын дарга байгаад тэтгэвэрт гарчээ.

Э.Цэрэндоржид БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийк 1971 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ.

Э.Цэрэндорж нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин бөгөөд түүний удирдсан суман дивизийнхээ бүрэлдэхүүнд Долнуур, Жэхэгийн чиглэлд давшин Губэйкоу хотыг эзлэн авах зэргээр тавигдсан байлдааны үүргийг амжилттай биелүүлсэн юм.

Тэрээр МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр, 1973 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар, мөн Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Ардын Хурлын депутатаар сонгогдож байв.

Хошууч генерал Э.Цэрэндоржийн эх орноо батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлж бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтангадас одонгоор 2 удаа, бусад ойн медалиудаар шагнасны гадна ЗХУ-ын Улаан тугийн одон, ХБНСЮУ-ын Цэргийн алдар одонгоор шагнагджээ.

scroll to top