ХОШУУЧ ГЕНЕРАЛ ГАЛСАНСАНЗАЙН МАХБАРИАД

Хошууч генерал Г.Махбариад нь 1934 онд Дорноговь Mahbariadаймгийн Айлбаян одоогийн Хатанбулаг сумын нутаг Хадан хошуу гэдэг газар тѳрсѳн.

1942-1949 онд бага, дунд сургууль 1962-1968 онд ЗХУ-ын Москва хотод В.В Куйбышевийн нэрэмжит цэргийн инженерийн академи, 1970 онд ЗХУ-ын Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийн дээд курс, 1978-1980 онд мѳн академи, 1988 онд ЗХУ-д Иргэний хамгаалалтын дээд курс тус тус суралцаж тѳгсчээ.

Тэрээр дунд сургууль тѳгсѳѳд сумын захиргаанд зарлага, аймгийн Хоршоодын холбоонд бичээчээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдан ирж 1955-1957 онд Зүүнбаян дахь нефть хамгаалах тусгай ротод цэрэг, тасгийн дарга, жасаалын дарга, 1957-1958 онд Ардын цэргийн Жанжин штабт бичээч, хэрэг хѳтлѳгч, 1958-1962 онд АЦХЭЯ-ны боловсон хүчний хэлтсийн туслах, 1968-1970 онд Ардын цэргийн Жанжин штабын газрын зургийн хэлтэст инженер, 1970 оноос тус хэлтсийн дарга, 1970-1976 онд МАА-ийн Жанжин штабын орлогч бѳгѳѳд дайчлах, зохион байгуулах, нѳхѳн хангалтын хэлтсийн дарга, 1976-1978, 1980-1985 онд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга бѳгѳѳд Улаанбаатар гарнизоны дарга, 1985-1990 онд БНМАУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд бѳгѳѳд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байгаад чѳлѳѳнд гарсан бѳгѳѳд 1990-1992 онд олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн дэд захирал, 1992 оноос Монголын залуучуудын холбоонд ордны дарга, 2000 оноос Дацантрейд ХХК-ийн дэд захирал, 2001-2002 онд Улсын иргэний хамгаалалтын газрын ахмадын хорооны даргаар ажиллаж байв.

Г.Махбариадад БНМАУ-ын Сайд нарын Зѳвлѳлийн 1976 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ.

Г.Махбариад нь МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн, мөн Улаанбаатар хотын Ардын хурлын депутатаар 3 удаа сонгогдож байв.

Хошууч генерал Г.Махбариадын улс орны батлан хамгаалах хүч чадлыг дээшлүүлэн, Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтан гадас одонгоор 2 удаа болон бусад ойн медалиудаар шагнасны дээр Унгарын Улаан таван хошуу одон, Лаосын Эх орны төлөө II зэргийн одон, ЗХУ, БНСЧСУ, БНПАУ, БНКУ зэрэг орны медалиудаар шагнагджээ.

scroll to top