ХОШУУЧ ГЕНЕРАЛ ОСОРЫН ОТГОНЖАРГАЛ

OtgonjargalХошууч генерал О.Отгонжаргал нь 1928 онд Богдхан уулын аймгийн Богдхан уулын хошуу, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ташгайт хэмээх газар төрсөн.

1939-1943 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ 3 дугаар сургууль, 1943-1947 онд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль, 1956-1959 онд ЗХУ-ын Ленинград хот дахь Галын техникийн дунд сургууль, 1964-1967 онд ЗХУ-ын Нийгмийн хэв журам хамгаалах яамны дээд сургуульд тус тус сурцалцаж төгсжээ.

1947-1950 онд ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын санхүүгийн хэлтэст данс хөтлөгч, 1950-1953 онд Засан хүмүүжүүлэх газрын харъяа алтны онцгой лагерийн улс төрийн орлогч, 1953-1954 онд ДЯЯ-ны МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1954-1955 онд Засан хүмүүжүүлэх газрын улс төрийн хэлтэст тасгийн дарга, 1955-1956 онд Цэргийн ба НАХХЭЯ-ны гал түймрийг эсэргүүцэх хэлтсийн орлогч дарга, 1959-1962 онд гал түймрээс сэргийлэн хамгаалах хэлтэст ахлах байцаагч, тасгийн дарга, Төв гал командын дарга, 1962-1964 онд Галын аюулаас сэргийлэн хамгаалах хэлтсийн дарга, 1967-1973 онд Хэнтий аймаг дахь НАХХ-ийн дарга, 1973-1980 онд УЦСЕГ-ын орлогч бѳгѳѳд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын дарга, 1980 оноос УЦСЕГ-ын Сэргийлэн хамгаалах хэлтсийн дарга, Гал түймэртэй тэмцэх газрын орлогч бөгөөд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны дарга, 1984 оноос Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Улаанбаатар хотын зѳвлѳлийн даргаар ажиллаж байгаад 1989 онд тэтгэвэрт гарчээ. Тэрээр Цагдаагийн ерѳнхий газрын ахмадын хорооны даргаар ажиллаж байв.

О.Отгонжаргалд БНМАУ-ын Сайд нарын Зѳвлѳлийн 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 226 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ.

Тэрээр аймаг, хотын Ардын Хурлын депутатаар 8 удаа сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байжээ.

Хошууч генерал О.Отгонжаргалын хөдөлмөр бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлж, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт болон ойн медалиудаар шагнасны гадна тэрээр ЗХУ, БНАГУ, Чехословак, Куба улсын медаль, хүндэт тэмдгүүдээр шагнагджээ.

scroll to top