ХОШУУЧ ГЕНЕРАЛ ПҮРЭВИЙН ДАШ

Хошууч генерал П.Даш 1954 онд Ѳмнѳговь аймгийн 109. Хошууч генерал Пүрэвийн ДашХанбогд сумын нутаг Хэмэгийн Улаан-Овоо хэмээх газар тѳрсѳн.

1961-1971 онд дунд сургууль, 1973-1976 онд ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургууль, 1986-1989 онд ЗХУ-ын Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит цэргийн академи, 1990 онд Удирдлагын хѳгжлийн институтэд удирдах ажилтны дамжаа, 2000 онд ОХУ-ын Холбооны хилийн албаны академийн дээд курст суралцаж тѳгсжээ. Тэрээр цэргийн дунд сургуулийг онц дүнтэй, цэргийн академийг алтан медальтай тѳгссѳн ажээ.

П.Даш нь 1971-1972 онд Ѳмнѳговь аймгийн тѳвийн 8 жилийн дунд сургууль, Сэврэй сумын дунд сургуульд байрны хүмүүжүүлэгч, бага ангийн багш, 1972-1973 онд хилийн 0131 дүгээр ангид хилчин, 1976-1981 онд мѳн ангид заставын дарга, 1981-1982 онд мѳн ангийн штабын 1 дүгээр тасгийн дарга, 1982-1986 онд мѳн ангийн штабын дарга, 1989-1993 онд хилийн 0130 дугаар ангийн захирагч, 1993 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерѳнхий газрын Хилийн цэргийн штабт хилийн хэлтсийн дарга, 1993-1997 онд Хилийн цэргийг удирдах газрын дэд дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 1997-1998 онд Цэргийн их сургуулийн Команд штабын институтын сургалт хариуцсан дэд захирал, 1998-2000 онд ЦИС-ийн Хилийн цэргийн дээд сургуулийн сургалт, цэргийн алба хариуцсан дэд захирал, 2000-2002 онд ХЦУГ-ын дэд дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 2002-2004 онд Хил хамгаалах ерѳнхий газрын дэд дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 2004-2007 онд Гамшгаас хамгаалах ерѳнхий газрын даргаар ажиллаж байв.

П.Дашид Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 1995 оны 3 дугаар сарын 17-ны ѳдрийн 52 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ.

П.Даш нь БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 12 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат, МАХН-ын XVIII, Онц их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан бөгөөд 2000 онд цэргийн шинжлэх ухааны доктор (Рh.D)-ын зэрэг хамгаалсан, ХЦДС-ийн профессор, Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич цолтой. Мөн тэрээр Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн тэргүүлэгч гишүүн, Мэдээлэл судлалын монголын академийн ерөнхийлөгч, Монголын Чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн удирдах газрын шинжпэх ухаан, технологийн зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлыг эрхэлж байна.

Хошууч генерал П.Дашийн эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндөр үнэлж ХГУТО, Цэргийн гавьяаны одон Байлдааны болон ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц хилчин тэмдгээр шагнасан бөгөөд тэрээр ЗХУ-ын медалиудаар шагнагджээ.

scroll to top