ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЛХАМСҮРЭНГИЙН ГАРАМЖИЛ

111. Хошууч генерал Лхамсүрэнгийн ГарамжилХошууч генерал Л.Гарамжил нь 1948 онд Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт тѳрсѳн.

1961 онд Завхан аймагт 7 жилийн сургууль, 1961-1964 онд Улаанбаатар хотод Багшийн сургууль, 1971-1976 онд ЗХУ-д Дотоод явдлын яамны дээд сургууль, 1983 онд тус сургуулийн академийн тусгай факультет, 1986-1988 онд мѳн сургуулийн академийн удирдлагын факультетэд суралцаж тѳгсжээ.

Тэрээр 1964-1967 онд Завхан аймгийн Сантмаргац сумын сургуульд багш, 1967-1971 онд Улаанбаатар хотын Тѳв гал командад гал сѳнѳѳгч, туслах байцаагч, жинхэнэ байцаагч, 1976-1977 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуульд нууц гүйцэтгэх ажлын багш, 1977-1981 онд мѳн сургуульд тэнхимийн эрхлэгч, 1981-1983 онд Дорнод аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах газрын орлогч бѳгѳѳд Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, 1983-1986 онд Багануур дүргийн Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, 1988-1996 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын орлогч, нийслэл хотын цагдаагийн хүрээний захирагч, хэв журмын албаны дарга, 1996-2004 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын дарга, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерѳнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерѳнхий газрын дэд дарга, тогтоол гүйцэтгэх газрын дарга 2004 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерѳнхий газрын даргын зѳвлѳхѳѳр тус тус ажиллаж байв.

Л.Гарамжилд Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 1996 оны 3 дугаар сарын 11-ний ѳдрийн 42 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ.

Л.Гарамжил нь МХЗЭ-ийн XV, XVI их хурал, МАХН-ын XVIII их хуралд тѳлѳѳлѳгчѳѳр, Улаанбаатар хот, дүүргийн Ардын
Хурлын депутат, Иргэдийн тѳлѳѳлѳгчдийн хурлын тэргүүлэгчээр удаа дараа сонгогдож байв.

Хошууч генерал Л.Гарамжилын хөдөлмөр бүтээл, хууль ёсыг сахиулахад оруулсан хувь нэмрийг нь төр засаг ѳндѳр үнэлж Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Байлдааны болон ойн медалиуд, Цагдаагийн гавъяа медаль, Онц хилчин, Хүндэт хилчин тэмдгээр шагнасан бѳгѳѳд тэрээр ЗХУ, ОХУ, БНБАУ-ын медалиудаар шагнагджээ.

scroll to top