Хошууч генерал О.Үржин 1953 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Дөтийн үзүүр гэдэг газар тѳрсѳн.
1971 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 10 жилийн дунд сургууль, 1971-1975 онд ЦЕДС, 1977-1981 онд ЗХУ-ын Ленинград хотод М.И.Калинины нэрэмжит Цэргийн артиллерийн академи, 1988-1991 онд тус академийн адъюнктур, 1995-1999 онд мөн академийн докторантурт суралцаж тѳгсчээ. Тэрээр ЦЕДС-ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай суралцаж тѳгссѳн бѳгѳѳд Цэргийн артиллерийн академийг алтан медальтай тѳгссѳн монголын анхны төгсөгч юм.
О.Үржин 1975-1977 онд МАА-ийн 150 дугаар ангид салааны захирагч, 1981-1988 онд ЦНДС-ийн артиллерийн кафедрт багш, 1991-1995 онд Цэргийн их сургуульд артиллерийн тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд ЗХЖШ-ын Цэргийн удирдлага, стратегийн тѳлѳвлѳлтийн газрын орлогч дарга, 2000-2004 онд Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга, 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерѳнхий газрын тэргүүн дэд дарга, 2013 оноос БХИС-ийн БХЭШХ-ийн захирлаар тус тус ажиллаж байна.
О.Үржинд Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2001 оны 3 дугаар сарын 14-ны ѳдрийн 55 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ.
О.Үржин нь 1991 онд ЗХУ-д цэргийн шинжлэх ухааны дэд доктор, 1998 онд ОХУ-д цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой, Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн академич цолтой.
Мөн тэрээр 1999 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний оны алдартнаар шалгарч байжээ.
Хошууч генерал О.Үржингийн улс орныг батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны одон, Байлдааны медаль болон бусад ойн медалиудаар шагнасан бѳгѳѳд тэрээр Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын медалиар шагнагджээ.