БРИГАДЫН ГЕНЕРАЛ ТҮВШИНГИЙН БАДРАЛ

badralОнцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нь 1966 онд инженер А.Түвшингийн хүү болон Улаанбаатар хотод төрсөн. 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн.

1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удридлагын чиглэлээр бакалавр, Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг 2013 онд бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгссөн.

2004 онд Узбекистан улсад “Цэрэг-иргэний харилцаа, НҮБ-ын Цэрэг-иргэний хамтын ажиллагаа”, 2005 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газарт  “Олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”, 2005 онд АНУ-ын Агаарын цэргийн тусгай сургуульд “Дотоодын хөгжил дэх цэрэг-иргэний стратеги”, 2008, 2010 онд НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын гамшгийн үнэлгээний багийн гишүүн бэлтгэх сургалт, 2009 онд Япон улсад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газрын “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт”, 2013 онд Герман улсад  Ж.Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Үндэстэн дамжсан аюулгүй байдал болон Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг олон улсын сургалтуудад хамрагдсан.

2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсыг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй.

Албан тушаал:

  • 1994-1999 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК-д гадаад худалдаа хариуцсан зохицуулагч менежерээр,
  • Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Гамшгаас хамгаалах ерөнхий газарт тухайн оны 03 дугаар сараас эхлэн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн Хөрш орнуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр, ахлах мэргэжилтнээр,
  • 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын даргаар,
  • 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар,
  • 2009 оны 8 дугаар сараас хойш Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
  • 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байна.
  • 2008-2013 онд Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран хэрэгжүүлсэн “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-ийн зохицуулагч, төслийн удирдах хорооны даргаар ажиллаж, төслийн зорилт, зорилгуудыг амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна.
  • 2015 оноос НҮБХХ-өөс хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг сайжруулах төсөл”-ийн захирлаар ажиллаж байна.
  • Мөн 2008 оноос НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газар (UNDAC)-ын гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн гишүүнээр ажиллаж байна.

Шагнал урамшуулал:

  • 1984 онд Монгол Улсын “Онц хилчин”,
  • 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль,
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар,
  • 2012 онд Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдгээр,
  • 2013 онд Цэргийн гавъяаны одон,
  • 2015 онд БХЯ-ны Тэргүүний ажилтан тэмдгээр,
  • 2005 онд онцгой байдлын дэд хурандаа цолоор,
  • 2006 онд онцгой байдлын хурандаа цолоор,
  • 2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар комиссар цол хүртэж байв.
  • 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар Бригадын генерал цол хүртэж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын анхны генерал цолтон болсон юм.
scroll to top