Цөмийн энергийн комиссын ажлын албанаас хамтран ажиллагч байгууллагуудын албан хаагчдын дунд энэ сарын 3-4-ний өдрүүдэд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Жил бүр уламжлал болон зохиогддог тус тэмцээнд нийт 20 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд Нийслэлийн цагдаагийн газрын баг түрүүлж, алтан медалийн эзэн болсон бол Онцгой байдлын албаны баг удаалж, мөнгөн медаль, “Арева”-гийн баг гурвалж, хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдээс Онцгой байдлын албаны бүсгүйчүүд аваргалж, Уул уурхайн яамны бүсгүйчүүд удааллаа.
Ингээд нийлбэр дүнгээр Онцгой байдлын албаны баг тамирчид цомын эзэн болсон юм