Газар хөдлөх эрсдэлтэй бүсэд Улаанбаатар багтдаг

UB.jpg

Монгол Улсад 1957 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш, олныг цочирдуулсан газар хөдлөлт бүртгэгдээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Гэхдээ байгалийн гамшиг хэлж биш, хийсч ирдэг учраас гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилтуудыг тогтмол хийж, занших шаардлагатайг энэ салбарынхан тодотголоо. Судлаач, шинжээчид Монгол Улсад газар хөдлөлт болох хамгийн эрсдэлтэй бүсээр Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг нэрлэжээ. Улаанбаатар хотын тухайд яг Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзварт байрладаг.  Харин Орхон-Уул аймагт байрладаг Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь долоо хоног бүрийн гурав болон тав дахь өдрүүдэд тэсэлгээ хийдэг. Үүний улмаас Орхон-Уул аймгийн төв хэсэг буюу барилга олноор баригдсан газруудад хүчирхийлэл мэдрэгддэг болоод уджээ. Энэ нь газар хөдлөлт энэ бүсэд болох эрсдэлтэйг нотолсон баримт. Муугаар төсөөлбөл Орхон-Уул аймагт газар газар хөдлөлт болбол Монгол Улсад асар их эдийн засгийн хохиролтой. Иймээс газар хөдөлж, чичирхийлэл мэдэгдэхээс гэнэтийн гамшигт үзэгдэлд хэрхэн иргэдээ бэлдэх вэ  гэдэгт анхаарч, дасгал сургуулилтыг хийх шаардлагатай гэж үзэн АНУ-ын элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон ОБЕГ хамтран “Говийн чоно” сургалт дадлагыг 2009 оноос хойш зохион байгуулж буй билээ. Энэ уламжлалын дагуу энэ жил тус сургуулилтаа Орхон-Уул аймаг, Улаанбаатар хотод хийхээр болжээ.

Хотын төвөөр эгнэсэн хуучны орон сууцын барилгуудыг нурааж, шинэчлэх шаардлагатай гэж хот үзэн ерөнхий төлөвлөгөөг нь гаргасан. Хан-Уул дүүргийн хоёр давхар хуучны цагаан байруудыг нурааж, шинээр барилга ч барьж эхэлсэн. Удахгүй тээврийн товчооны хоёр давхар шар барилгуудыг иргэд нь зөвшөөрвөл буулгаж, шинэ барилга барина гэж нийслэлийн удирдлагууд тооцсон. Зарим иргэд ингэж хуучны барилгуудыг буулгаж, шинэчлэхийг эсэргүүцэж, хотын түүхийг илтгэх барилгуудаа өнгө үзэмжийг нь засаад хуучнаар нь байлгах нь зөв гэж хэлж буй. Гэхдээ хотын түүхийг илтгэх 40,50 мянгат гэх мэт хуучны барилгууд газар хөдөлбөл хамгийн түрүүнд өртөх аюултай гэсэн үнэлгээг Мэргэжлийн хяналт байцаагчид хийж, нурах аюултай барилгын жагсаалтыг гаргасан билээ. Одоо цаашид сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгат үнэлгээ хийж, эрсдэлтэй газруудыг яаралтай  бүртгэж, нураах эсвэл нэмэлт хүчитгэл хийх шаардлагатай гэж ОБЕГ үзэж байна.

Сургуулилтын үеэр гамшиг ослын үед хэрхэн хамтран ажиллах, яаралтай тусламжийг иргэдэд яаж хүргэх, мөн гамшгийн хор уршгийг бууруулах ямар боломж байж болох тухай бэлтгэл дадлага хийх юм. Хэрвээ Монгол улсад гамшиг осол тохиолдвол олон улсын байгууллагын тусламжийг хэрхэн авах, бид ч мөн ямар тусламж үзүүлэх боломжтой талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болно гэсэн үг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа нь олон улсын анхаарлын төвд байгаа асуудлын нэг болжээ.

Эх сурвалж http://www.news.mn/content/239991.shtml

 

scroll to top