ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ 04-Р САРЫН 01-НЭЭС ЭХЭЛЛЭЭ

8gaojhle0k6sjhsaoanuovs3x.jpeg

Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд шинээр элсэгчдийг www.leu.gov.mn сайтаар 2016 оны 04-р сарын 01-нээс бүртгэж эхэллээ.

Ирэх хичээлийн жилд “Шүүхийн шинжилгээ-хууль сахиулах ажил” /D103204/ хөтөлбөрийн өдрийн, Хилийн алба/D103802/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил /D103202/ хөтөлбөрийн эчнээ 5 жилийн сургалттай ангид элсэлт авахгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил /D103202/ хөтөлбөрийн өдрийн сургалтад зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг элсүүлэн суралцуулна.

Элсэхийг хүсэгч нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

  • Бүрэн дунд боловсролтой элсэхийг хүсэгч нь 2016 онд монгол хэл, бичгийн шалгалт өгч, 400 буюу түүнээс дээш оноо авсан байх;
  • Сонгосон хөтөлбөрт хамаарах хичээлүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш байх;
  • 2014, 2015, 2016 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, хүчин төгөлдөр батламжтай байх;
  • Бакалавр зэрэгтэй элсэхийг хүсэгчийн хувьд дээрх шаардлага хамаарахгүй бөгөөд боловсролын зэргийн диплом, хавсралт хүчин төгөлдөр байх, Их сургуулийн Элсэлтийн шалгалтын комиссоос зохион байгуулсан суурь болон хавсралт шалгалт өгч, нийт онооны 60 буюу түүнээс хувийн үнэлгээ авсан байхыг тус тус шаардана.

Эрх зүй /D041201/ хөтөлбөрөөс бусад хөтөлбөрт элсэхийг хүсэгч иргэн дараах тусгай шаардлагыг хангасан байна.

  • Эрэгтэй, 17-25 хүртэл насны, биеийн өндөр168 см буюу түүнээс дээш;
  • Нүүрний хэлбэр төрх зөв, ил харагдах 20Х05мм-ээс том сорви, шивээсгүй, бие эрхтний гэмтэл согоггүй, эрүүл байх;
  • “Цагдаа-хууль сахиулах ажил” хөтөлбөрөөс бусад хөтөлбөрт элсэхийг хүсэгч ял шийтгэлгүй байх(ял шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн байх);
  • “Цагдаа-хууль сахиулах ажил” хөтөлбөрт элсэгч ял шийтгэгдэж байгаагүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар захиргааны шийтгэлийг эдэлж дууссанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх;
  • Захиалагч агентлаг, байгууллагын зан байдал, хандлага, ёс зүйн судалгаанд тэнцсэн байх;
  • Нэмэлт шалгалт, Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад тэнцсэн байхыг тус тус шаардана.

Элсэхийг хүсэгч иргэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн www.leu.gov.mn цахим хуудасны “Элсэлтийн цахим бүртгэл” холбоосоор зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож цахимаар бүртгүүлнэ. Элсэхийг хүсэгч алба хаагч холбогдох агентлаг, байгууллагын хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгжээр уламжлан элсэн суралцах хүсэлтээ гаргах бөгөөд цахим бүртгэлд хамрагдахгүй.

Жич: Элсэлтийн шалгалттай холбоотой бусад мэдээллийг Их сургуулийн www.leu.gov.mn цахим хуудасны  “ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ” холбоосоор  болон  70155038, 70155058 дугаарын утсаар лавлана уу.

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

scroll to top