“Говийн чоно-2016” газар хөдлөлтийн цагийн байдал дээр ажиллах сургалтаар үргэлжилж байна

IMG_9193-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Улаанбаатар хот, Орхон аймагт гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хувьд сургалт танхимын буюу хээрийн дадлага сургууль гэсэн хоёр чиглэлээр зохиогдох юм. Яг одоо газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн үед цагийн байдал дээр хэрхэн ажиллах талаарх танхимын сургалт явагдаж байна. Энэ сургалтаар өгөгдсөн цагийн нөхцөл байдал дээр дөрвөн бүлэгт хуваагдсан оролцогчид ярилцаж, цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөг гаргаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Танхимын сургалтын дараа хээрийн сургуулилт эхэлнэ.

IMG_9274 IMG_9265 IMG_9237IMG_9262

scroll to top