Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Сүүл толгой” гэдэг газар 2016.03.18-ны өдөр малчин Т-гийн 7 хонь, Н-ийн 5 хонь, нийт 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;  

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Цагаан шувуут” гэдэг газар  2016.03.17-ны өдөр малчин С-ийн 29 хонь, Дөрвөлж багийн “Хар чулуут” гэдэг газар  малчин П-гийн 20 хонь, Б-гийн 51 хонь, нийт 100 хонь өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонинд 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн 473, 476, 477 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Мөглөнгийн-Ар” гэдэг газар малчин Б-гийн 20 хонинд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.16-ны өдрийн 389 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;   

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Баяндэнжийн 4-ийн Задгайд малчин Л-ийн 1 үхэр 2016.03.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7  багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Өвөр худаг” гэдэг газар малчин У, Б нарын 2 үхэр 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайнтал багийн “Хараацай” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бүргэдэй” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Элсний худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Ногоон тохомт” гэдэг газар малчин З-гийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Баруун хөх даваа” гэдэг газар малчин Ө-гийн 2 үхэр 2016.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Овоотын-Эх” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан-Овоо багийн “Арц” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн “Сээрийн-Өлийн даваа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;         

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.      

2.Ой, хээрийн түймэр:

Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн “Хар бураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.06-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч  орон нутгийн 4 иргэн ажиллаж унтраасан боловч 2016.04.07-ны өдрийн 10:30 цагт түймэр дахин гарсан тул орон нутгийн 40 иргэн ажиллаж 2016.04.08-ны өдрийн 09:30 цагт цурамд оруулсан оруулсан боловч мөн өдрийн 19:30 цагт цурамнаас дахин түймэр ассан тул тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч орон нутгийн 90 иргэн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 20 иргэн, нийт 120 хүн,

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Нүхтийн-Уурхай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.07-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 12 албан хаагч, орон нутгийн 45 иргэн, нийт 81 хүн тус тус ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг багийн Их богд уулын “Улиастайн-Ам” гэдэг газар /сумаас баруун зүгт 60 км, аймгийн төвөөс 160 км/-т хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 17:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 23 хүн ажиллаж 2016.04.09-ний өдрийн 04:30 цагт унтраасан.

3.Объектын гал түймэр: 

 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Скай таун” хотхоны 90 дүгээр байрнаас утаа гараад  байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 13:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 15:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан. Уг галд иргэн Д /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Н-ийн 62-93 УНТ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 22:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал унтраах аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт 5 ханатай гэр, 53-19 ГСА улсын дугаартай суудлын автомашины зүүн хойд хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 17:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган-Өргөө” ХХК-ийн орон сууцны  нам даралтын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” ХХК-ийн ил уурхайн 710, 720, 730 дугаар үе давхаргад гал гарсан дуудлагыг 2016.04.01-ний өдрийн 14:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 16 албан хаагч, 3 автомашин, “Адуунчулуун” ХХК-ийн 25 ажилтан, хүнд даацын 9 автомашин, нийт 41 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урд талд авто замын зорчих хэсэгт 14-19 УНС улсын дугаартай суудлын автомашин, 63-58 УБН улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч ажиллаж иргэн С /33 настай, эрэгтэй/, Т /5 настай, эрэгтэй/ нар хавчуулдагдсан байсныг гаргаж, иргэн Н /33 настай, эмэгтэй/, Ү /26 настай, эмэгтэй/ нар хөнгөн гэмтсэн тул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top