Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид дулааны улирлын хувцсанд шилжинэ

jagsaal.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа нэгж, төв, орон нутгийн Онцгой байдлын газар хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дулааны улирлын хувцсанд шилжүүлэх ОБЕГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/93 дугаар тушаал батлагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дулааны улирлын хувцсанд шилжүүлэх нэгдсэн үзлэгийг зохион байгуулна.

Жагсаалын үзлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 111 дугаар зарлигын хавсралтын дагуу явуулна.

111

222

 

 

scroll to top