Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын санхүү, хөрөнгийн үр ашигийг дээшлүүлж, хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтанд тавих дотоод хяналтыг боловсронгуй болгох зорилгоор “Онцгой байдлын албаны санхүүгийн ажилтнуудын сургалт”-ыг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн санхүүгийн ажилтан, нягтлан бодогч 80 албан хаагч хамрагдсан бөгөөд Сангийн яам, Төрийн өмчийн хороо, Үндэсний Аудитын газар, Санхүүгийн тооцоолох компаний мэргэжилтнүүд алба хаагчдад сургалт явуулж, ярилцлага өрнүүллээ.