ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-ыг www.nema.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Онцгой байдлын ерөнхий газрын 310 тоот өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 01, 02-ны 09.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10000 /арван мянган/ төгрөг байна.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу );
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
- Тухайн ажлын байранд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх гэсэн шалгуур тавигдсан тохиолдолд мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийг хуулбарлан, эх хувийн хамт
- Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт;
- Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
- Хууль тогтоомжинд заасан бусад баримт бичиг
Дөрөв. Шалгалтын хуваарь
- Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
- Мэргэшлийн шалгалт дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байх бөгөөд шалгалтыг энэхүү дарааллаар зохион байгуулна.
- Бие бялдрын бэлтгэлийн түвшин тогтоох шалгалтыг 2018 оны 02 дүгээр сарын 06-ны ны өдрийн 09.00 цагт Онцгой байдлын ерөнхий газар дээр зохион байгуулна.
- Бие бялдрын бэлтгэлийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдээс Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд Цахимаар авна. Шалгалт авах хуваарь, цагийг 2018 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн 15.00 цагаас хойш Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлнэ.
- Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдээс Монгол /кирил хэл/ бичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын түвшин тогтоох шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд Цахимаар авна.
- Монгол /кирил хэл/ бичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдээс Мэдээллийн технологийн ур чадварын түвшин тогтоох шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд Цахимаар авна.
- Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газар дээр зохион байгуулна.
Тав. Мэдээлэл лавлагаа
- 263561 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧИЙН
СУЛ ОРОН ТООНЫ АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
№ |
Захиалга өгсөн байгууллага |
Нэгжийн нэр |
Албан тушаалын | Ажлын байранд тавигдах шаардлага | ||||||||
Ангилал |
Нэр |
Хариуц-сан асуудал |
Орон тоо |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
Ур чадвар |
Тусгай шаардлага |
|||
1 | ОБЕГ | Гамшиг судлалын хүрээлэн | ТТ-13 | Мэргэжилтэн | Гамшгийн статистикч, судлаач |
1 |
Бакалавр
|
Статистикч | Мэргэжлийн программ хангамж дээр ажилладаг, мэдээллийн сангийн чиглэлээр мэргэшсэн | Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан
|
Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай, статистик задлан шинжилгээний арга техникийг эзэмшсэн | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, Байгууллагын нууцыг хадгалах |