Түймэрт “бэлэглэх” газар нутаг тийм их бил үү

1zurag.jpg

“ӨНӨӨДӨР” сонин

Өнгөрсөн оны хавар зүүн гурван аймагт ихээхэн хэмжээний хээрийн түймэр гарч, есөн хүн түлэгдэн, 8000 орчим мал хорогдож, 6.5 сая га газар хуйхлагдсан. Тэр жил ой, хээрийн түймэр 354 удаа дэгдсэн бол энэ хавар мөн л энд тэнд түймрийн утаа суунаглан, мал, амьтад хамар хатгах юмгүй болоод байна. Ой, хээрийн түймрийн 95-98 хувь нь хуний буруугаас болж гардаг гэж албаныхан хэлдэг. Тиймээс ухамсарт хүмүүн бид л анхаарал болгоомжтой байж, байгаль эхээ хайрлан хамгаалж чадвал ой, хээрийн түймрийг багасах, гаргахгүй байх хамгийн том нөхцөл бүрдэх юм. Хуурай өвс наранд хэт халах, аянга буухаас өөрөөр байгаль өөрийгөө галдан шатаадаггүй. Харин бид л шашны янз бүрийн зан үйл хийх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог нурмаа бүрэн унтраалгүй орхих, ил задгай гал түлэх зэргээр түймэр тавьсаар байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Богдхан уул Богины аманд хээрийн түймэр гарч, 0.5 га газар шатсан. Гал гарсан шалтгаан нь шашны зан үйл хийж байсан хүн дээл, хувцсаа шатааснаас үүдэлтэй байж.

Мөн талийгаачийн хойноос зул ѳргѳн орхисноос гал алдах тохиолдол цөөнгүй. ОБЕГ болон цагдаагийн байгууллагаас ил задгай гал гаргахгуй байхыг анхааруулдаг ч ийм үйлдэл багасдаггүй гэнэ. Энэ оны эхний улиралд цагдаагийн байгууллагад ой, хээрийн түймэртэй холбоотой 11 хэрэг бүртгэгдсэний наймынх нь эзнийг тогтоогоод байгаа аж. Уржигдар л гэхэд Архангай аймгийн Ихтамир сумын Шар хавтгай гэдэг газарт ойн түймэр гарав.

ОБЕГ-аас туймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тѳв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт заавар, зѳвлѳмж ѳгч бай­гаа юм. Ѳнгѳрсѳн онд онцгой байдлынхан парк шинэчлэл хийж, гал унтраах зориулалтын автомашин, багаж тѳхѳѳрѳмж чамлахааргүй болсон. Гэвч стандартын дагуу байх ёстой гал унтраах авто­машины хангалт улсын хэмжээнд ердѳѳ 55 хувьтай байна.

Ой, хээрийн түймрийн үед манай гал сѳнѳѳгчдѳд дутагддаг зүйл нь хүнд даацын автомашин гэдгийг онцгойгийнхон хэлж байна. Ялангуяа, ойн түймрийн үед шатсан модыг автоматаар зүсэж, зѳѳх техник тѳхѳөрөмж хэрэгтэй байдаг гэнэ. Тиймээс өнгөрсѳн онд БХЯ байлдааны зориулалттай БМП маркийн зургаан хуягт тээвэрлэгч авч, дотор нь усан хөөрөг, шахуурга, гурван тонны багтаамжтай ус тээвэрлэх сав байрлуулан, ой, хээрийн түймэр унтраахад хэрэглэж байгаа юм. Монголчлох маягаар бүтээсэн уг машинаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хуваарилсан бол үлдсэнийг нь Сэлэнгэ, Хѳвсгѳлд хүргүүлэх юм байна. Бас нэг асуудал нь онцгой байдлын албанд нисдэг тэрэг байдаггүй нь морь, ма­шин явах боломжгүй, өндөрлөг газарт гарсан түймэр унтраахад нэлээд хүндрэл учруулдаг гэнэ.

Түймэр гарахаас сэргийлэх аргыг хүн бүр мэддэг, мэддэгээ хэрэгжүүлдэг байвал бид ниргэсэн хойно хашгирахгуй шүү дээ. Оч үсрэхэд л түймэр дэгдэх хавар, намрын цагт ногоон бүс, хѳдѳѳ явахдаа анхаарал болгоомжтой байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Жил бүр ингэж хэдэн сая га газраа түймэрт тавиад туучихвал үр хойчдоо юу үлдээх вэ.

ИНФОГРАФИК3info

Албаны хүний үг

Г.Галбадрах: Гал унтраах автомашины хангалт улсын хэмжээнд 55 хувьтай байна

galbadrahОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Г.Галбадрахаас ой, хээрийн түймрийн талаар тодрууллаа.

-Энэ хавар ой, хээрийн түймэр хэдэн удаа гарч, хэр хэмжээний хохирол учраад байна вэ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад харьцангүй цөөн гарсан гэх мэдээлэл байна.
-Одоогийн байдлаар таван аймгийн 13 суманд ой, хээрийн түймэр 17 удаа гараад байна. Хоёр нь ОХУ-аас хил даван орж ирсэн. Хилийн цэргийн застав болон онцгой байдлын албан хаагч, сум, орон нутгийн иргэд хамтран түймрийг унтраасан. Өнөөдрийн (дөрөвдүгээр сарын 12) байдлаар улсын хэмжээнд түймэр гараагүй байна. Он гарснаас хойш түймрийн улмаас дөрвөн гэр, нэг саравч шатаж, 120 мал хорогдсон. Өнгөрсөн оны өдийд улсын хэмжээнд 63 удаа түймэр гарсан. Үүнтэй харьцуулахад энэ хаврын түймрийн тоо дөрөв дахин цөөн байна. Гэхдээ хуурайшилт их байгаа учраас өнгөрсөн оныхоос ч олон түймэр гарахыг үгүйсгэхгүй.

-Ой, хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин буурсан нь урьдчилан сэргийлэх ажил сайн хийсний үр дүн үү?

-Энэ өвөл цас ихтэй, хүйтэн байсан болохоор түймрийн гаралт давтамж харьцангүй бага байна. Гэхдээ дөрөвдүгээр сард хуурайшилт их учир иргэд хөдөө явахдаа галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Мөн ОБЕГ-ын дэд даргын баталсан ой, хээрийн түймэр унтраах албаны бэлтгэл, бэлэн байдал, алба хаагчдын хувийн бэлтгэл хангуулах зорилготой удирдамжийн дагуу арга хэмжээ авч ажилласны үр дүн.

-Урьдчилан сэргийлэх ажлыг БОНХАЖЯ хариуцах үүрэгтэй ч онцгой байдлын албан хаагчид газар дээр нь очиж, түймрийг унтраадаг. Тиймээс танай байгууллага ой, хээрийн түймрээс сэргийлэх, цаг алдалгүй, хохирол багатай унтраахад хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Улсын онцгой комиссын 2016 оны гуравдугаар сарын 10-ны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар гарсан. Үүний хүрээнд БОНХАЖЯ, БХЯ, ЦЕГ, ОБЕГ бүх аймаг, сумын Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлсэн.

Мѳн ОБЕГ-ын даргын “Ой, хээрийн туймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 албан даалгаврыг тѳв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Аврах тусгай анги, авто баазын дарга нарт хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж, гарсан түймрийг цаг алдалгүй, хохирол багатай унтраахаар ажиллаж байна.

-Өнгөрсөн онд онцгой байдлын алба автомашин, техник хэрэгслээ нэлээд шинэчилсэн. Ой, хээрийн түймэр унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүртээмж сайжирсан уу?

-Монгол Улс, Австри улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Австрийн Розенбаур” компаниас гал унтраах тусгай зориулалтын 16 автомашин, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-аас гал унтраах тусгай зориулалтын 22, нийт 38 автомашин, техник тоног төхөөрөмжийг өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд хүлээн авч төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагуудад өгсөн. Ингэснээр онцгой байдлын албаны парк шинэчлэл 1.3 дахин өссөн. Тэдгээр автомашины 12 нь ой, хээрийн түймэр унтраах зориулалттай.

Аврах, гал унтраах ангид мөрдөгдөж байгаа стандартаар онцгой байдлын албаны гал унтраах автомашины бэлтгэл, бэлэн байдал Монгол Улсын хэмжээнд 55, Улаанбаатар хотод 70 орчим хувьтай хангагдсан.

-Тоног тѳхѳѳрѳмж, багаж хэрэгслийн хувьд бусад орны жишигт нийцсэн үү?

-БНСУ, Австри улсаас оруулж ирсэн 38 автомашин олон улсын стандартад нийцсэн тоног тѳхѳѳрѳмжтэй. Ер нь ой, хээрийн түймэр унтраах арга барил тухайн улсын хѳгжил, эдийн засгийн чадавх, техникийн хүчин чадлаас шалтгаалдаг. Манай албан хаагчид өмнөх жилүүдийг бодвол үлээгч аппарат, рло, цахилгаан хѳрѳѳ гэх мэт багаж хэрэгслээр хангагдаж байгаа. Харин ургаа мод хѳрѳѳдѳх, зѳѳх, зам харгуй гаргах гэх зэрэг хүнд даацын автомашин техник багаж, хэрэгсэл байхгүй.

-Ой, хээрийн түймэрт маш их хэмжээний ус ашигладаг. Саарал ус ашиглах боломж бий юу?

-Энэ талаар тодорхой судалсан зүйл алга. Манай улс ой, хээрийн түймэрт газрын гүний ус ашиглаж байгаа.

-Шашны зан үйлээс болж түймэр гарах нь түгээмэл юм байна. Энд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн түймрийн 95-98 хувь нь иргэдийн болгоомжгүй, хайрамжгүй байдлаас дэгддэг. Тиймээс иргэд ногоон бүс, хѳдѳѳ орон нутагт зорчихдоо автомашиныхаа аюулгүй байдлыг ханган, асаасан гал, шүдэнзээ унтраах, шашны зан үйл хийх гэж байгаа бол гал унтраах хор, ус авч явах хэрэгтэй. Мөн малчид дуу чимээнээс нь түвэгшээж, цахилгаан үүсгүүрээ гэрээсээ хол ѳвсѳн дунд тавьчихдаг. Олон цаг ажилласан мотороос ѳвсѳнд гал авалцах тохиолдол цөөнгүй.

Үргэлжлэлийг www.mongolnews.mn-ээс уншина уу.

scroll to top