Улаан загалмайн хороотой хамтран ажиллах гэрээ байгуулав

dornogovi.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар тус аймгийн Улаан загалмайн хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Түүнчлэн уг гэрээний хүрээнд гамшгийн үед хамтран ажиллах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, анги бие бүрэлдэхүүнээрээ “Хүмүүнлэгийн үйлс”-ийг дэмжин ажиллахаар болов.

Мөн Улаан загалмайн хорооноос ивээн тэтгэгч онцгой гишүүд, гишүүдийн татварын 20%-ийн буцаалтаар хүнсний буурашгүй нөөц бүрдүүлсэнээ Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Тус хүнсний бууршгүй нөөц нь гамшиг, онцгой байдал тохиолдсон үед ажиллах тасгийн нийт бие бүрэлдхүүний 1 сарын хэрэглээ бөгөөд АШХорооны сангаас нөхөгдөн сэлбэгдэж байх юм.

scroll to top