Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос /55 км-ийн зайд/ “Хирвэстэг” гэдэг газраас Ханх сум руу харихаар явсан тус сумын иргэн У /57 настай, эрэгтэй/, М /28 настай, эрэгтэй/ нар 2016.04.14-ний өдрийн 09:00 цагт гараад төөрсөн, сураггүй болсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч дарга аймгийн Онцгой байдлын газарт 2016.04.14-ний өдрийн 21:00 цагт мэдээлж тус аймгийн Ханх сумаас 5 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Цасанд саатсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Арбулаг сумын чиглэлд явж байсан “Ривер” загварын 89-10 УБК улсын дугаартай автомашинтай 3 иргэн Арбулаг сумын “Асгатын үзүүр” гэдэг газарт /сумаас 38 км-т/ цасанд сууж, бензин дууссан  тухай дуудлагыг 2016.04.14-ний өдрийн 23:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурсаны улмаас олон машин цасанд сууж саатсан тухай дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Мөн Баянгол, Баянчандмань сумдуудаас автозам засварын ангиуд нэмэлтээр гарч автозамын цасыг онгойлгохоор ажиллаж байна.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Сүүл толгой” гэдэг газар 2016.03.18-ны өдөр малчин Т-гийн 7 хонь, Н-ийн 5 хонь, нийт 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;  

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн 473, 476, 477 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар малчин С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;  

Говь-Алтай амгийн Бигэр сумын Мянган багийн “Мэлтэрт” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Г-гийн 1 үхэр 2016.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь;

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Цэнгэлэг багийн “Зүүн дөрөө” гэдэг газар малчин Х, Г нарын 2 үхэр, Хөөвөр багийн нутагт малчин Н-ийн 1 үхэрт 2016.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлан, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан-Овоо багийн “Арц” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн “Сээрийн-Өлийн даваа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Бух” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг устган, түргэвчилсэн тестээр шалгахад “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлзийт багийн “Асагт-Мөнх” гэдэг газар малчин П-гийн 1 нохой 2016.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 4 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Овоотын-Эх” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Борбулан нарийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.13-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 16 иргэн, Төв аймгийн Заамар сумаас 6 хүн, нийт 34 хүн ажиллаж 2016.04.13-ны өдрийн 23:30 цагт цурамд оруулан 2016.04.14-ний өдрийн 09:45 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. /гал түймэрт 2 га орчим талбай өртсөн/.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчдын багийн Хар морьтын давааны “Галсан булгийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 31 хүн ажиллаж 2016.04.15-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 9, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.14-ний өдрийн 13:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.14-ний өдрийн 13:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт гэр шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.04.14-ний өдрийн 15:02 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.14-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэргслийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо “Бурхантын өвөр” гэдэг газар тээврийн хэрэгслийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.04.14-ний өдрийн 13:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч ажиллаж, Багануур дүүргийн “Дулааны станц” ТӨХК-ийн 80-52 БНД улсын дугаартай ЗИЛ-130 загварын ачааны автомашин онхолдож иргэн Ц /43 настай, эрэгтэй/, Г /50 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top