Хамтын ажиллагааны 2016 оны төлөвлөгөөг баталлаа

12987900_908780969248550_1993199202_n.jpg

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онц байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх ажлын уулзалт энэ сарын 13-14-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд боллоо.

Уулзалтанд Онцгой байдлын ерөнхий газрын  ГШУГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, БЗХАГ-ын мэргэжилтэн Ч.Батболд, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Г.Баатар, Булган аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр, Хөвсгөл аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүй, Дархан-Уул аймгийн ОБГ-ын орлогч, Гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Б.Ганхүү, ОХУ-ын Онц байдлын яамны  Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхий газрыг төлөөлж  ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын орлогч дарга, иргэний хамгаалалтын газрын дарга дотоод албаны хурандаа Е.Н.Шангин, Буриад улсын ИХ, ОБ, ГТТ албан ёсны байгууллагын захирал Шульгин Игорь Юрьевич болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Төмөрбаатар, ЗДТГ-ын гадаад харилцааны албаны мэргэжилтэн Д.Наранцэцэг, Хилийн 0257 дугаар ангийн захирагч хурандаа Б.Батбаяр болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Төлөөлөгчид 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэн дүгнэж, 2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

12992782_908780959248551_1210480147_n13022323_908780849248562_1207258749_n13023180_908780962581884_1594375224_n13023437_908781735915140_1594280107_n13023605_908781742581806_1671902866_n13022249_908781715915142_950934005_n12988060_908781685915145_104373290_n

scroll to top