Автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

e94e11937f9fb403b20bef2d8ce2ee84c1de5b11.jpg

Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутгаар их хэмжээний цас үргэлжлэн орж, шуурсан нь орон нутгийн зам даваа хаагдан  халтиргаа гулгаа үүсэх нөхцлийг бүрдүүлээд байсан.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ, ЗТЯ-ны шийдвэрээр баруун чиглэлийн аймгууд руу зорчих автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид, орон нутгийн цагдаагийн болон зам арчлалтын компанийн албан хаагчид, сайн дурын иргэд хамтран цасанд боогдоод байсан зам, давааг нээх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа.

Ингэснээр өнөө өглөөний буюу 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн баруун чиглэлийн аймгууд руу зорчих автомашины хөдөлгөөн саадгүй, хэвийн үргэлжилж байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд улсын болон орон нутгийн чанартай хаагдсан зам, даваа байхгүй байна.

scroll to top