2016 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”, Баян багийн “Хустайн даваа”-нд цасан шуурга шуурсаны улмаас олон автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаар ОБЕГ-ын ГШУГ-ын даргаар ахлуулсан 1 автомашин, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 3 автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 4 автомашин, тус аймгийн Мандал сумын 3 иргэн, 2 автомашин, Баянгол сумын Цагдаагийн газрын 3 албан хаагч, “АЗЗА” ТӨХК-уудын 12 ажилчин, 3 автомашин, “Бороо Гоулд” ХХК-ын 7 ажилчин, 3 автомашин, “Пажеро клуб”-ын 12 хүн, 5 автомашин нийт 111 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1077 иргэн, 348 автомашин цасанд боогдсон байсныг 2016.04.16-ны өдрийн 00:58 цагт гаргаж, замыг цэвэрлэж саадгүй зорчихоор болгоод байна.
Мөн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн 124- ийн давааны орчим 10 гаруй автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, 2 автомашин, “АЗЗА” ТӨХК-ний 7 ажилчин, 3 автомашинтай нийт 32 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 43 иргэн, 18 автомашиныг цасанд боогдсон байсныг гаргаж, аюулгүй болгосон.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багын “Ингэтийн даваа” гэдэг газар Орхон аймгийн чиглэлд явж байсан 34-75 ОРХ улсын дугаартай, 19-66 БУЛ улсын дугаартай ОРХ 41-17 улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч. 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10 иргэнийг зорчиж явсан суудлын 3 автомашиныг 2016.04.15-ны өдрийн 08:50 цагт цаснаас татан гаргасан.
Онцгой байдлын ерөнхий газар
2016.04.16