Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цасанд саатсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”, Баян багийн “Хустайн даваа”-нд цасан шуурга шуурсаны улмаас олон автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын ГШУГ-ын дарга Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр 1 автомашин, ОБЕГ-ын харъяа АТА-ын 25 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 3 автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 4 автомашин, тус аймгийн Мандал сумын 3 иргэн, 2 автомашин, Баянгол сумын Цагдаагийн газрын 3 албан хаагч, “АЗЗА” ТӨХК-уудын 12 ажилчин, 3 автомашин, “Бороо Гоулд” ХХК-ын 7 ажилчин, 3 автомашин, “Пажеро клуб”-ын 12 хүн, 5 автомашин нийт 111 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1077 иргэн, 348 автомашин цасанд боогдсон байсныг 2016.04.16-ны өдрийн 00:58 цагт гаргаж, замыг цэвэрлэж саадгүй зорчихоор болгосон.

Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн 124-ийн давааны орчим 10 гаруй автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 11:42 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа АТА-ын 25 албан хаагч, 2 автомашин, “АЗЗА” ТӨХК-ний 7 ажилчин, 3 автомашинтай нийт 32 албан хаагч, 7 теник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 43 иргэн, 18 автомашиныг цасанд боогдсон байсныг гаргаж, аюулгүй болгосон.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багын “Ингэтийн даваа” гэдэг газар Орхон аймгийн чиглэлд явж байсан 34-75 ОРХ улсын дугаартай, 19-66 БУЛ улсын дугаартай ОРХ 41-17 улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 05:42 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч. 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10 иргэнийг зорчиж явсан суудлын 3 автомашиныг 2016.04.15-ны өдрийн 08:50 цагт цаснаас татан гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд согтуу хүн гадна 00-ын нүхэнд унасан тухай дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 19:48 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /30 настай, эрэгтэй/ гадна 00-ын нүхнээс гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн 473, 476, 477 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар малчин С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;  

Говь-Алтай амгийн Бигэр сумын Мянган багийн “Мэлтэрт” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Г-гийн 1 үхэр 2016.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь;

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Цэнгэлэг багийн “Зүүн дөрөө” гэдэг газар малчин Х, Г нарын 2 үхэр, Хөөвөр багийн нутагт малчин Н-ийн 1 үхэрт 2016.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлан, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан-Овоо багийн “Арц” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн “Сээрийн-Өлийн даваа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Бух” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг устган, түргэвчилсэн тестээр шалгахад “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлзийт багийн “Асагт-Мөнх” гэдэг газар малчин П-гийн 1 нохой 2016.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 4 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Сүүл толгой” гэдэг газар 2016.03.18-ны өдөр малчин Т-гийн 7 хонь, Н.Наранбатын 5 хонь, нийт 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 5, зөрчлийн 2  дуудлагатай байлаа.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 16:09 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /60 настай, эрэгтэй/ өртөж нас барсныг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 23:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Шувууны аж ахуйн хашаанд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.26 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, 37 дугаар ангийн 8 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багт иргэн Э-гийн  54-89 УБТ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, 21 дүгээр ангийн 7 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 19:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, 21 дүгээр ангийн 7 албан хаагч,

БаянӨлгий аймгийн Өлгий сумын Хөх толгой багт иргэн Ш-ийн хашаанд өвс шатаж байна гэсэн  дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 18:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, 31 дүгээр ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багт байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.16-ны өдрийн 03:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Оргил худалдааны төвийн зүүн талд авто замын зорчих хэсэгт 56-71 УБТ улсын дугаартай суудалын автомашин, 69-74 УНИ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.04.15-ны өдрийн 22:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /40 настай, эрэгтэй/ хавчуулдагдаж хөнгөн гэмтсэн байсныг гаргаж  дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top